Түр хяналтын гурван цэг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Хангайн бүсийн хаврын уралдаан "Дэлтэй цэнхэрийн хурд-2017" болохтой холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтыг газартай хамтран малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор түр хяналтын 3 цэгийг энэ сарын 7-оос ажиллуулж эхэллээ.
Хяналтын цэгийг Тосонцэнгэл, Рашаант сумын уулзварт, Бүрэнтогтох сумын Улаан богож, Хилэнтийн гүүрэн дээр ажиллаж уралдаанд оролцох морьдыг үзлэг шинжилгээнд хамруулж, мал эмнэлгийн ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээг шалгаж байна. Тус уралдаанд малын халдварт өвчний голомттой Сүхбаатар, Дорнод болон Булган, Архангай аймгийн хорио цээрийн дэглэмтэй байгаа сумын морьдыг уралдуулахгүй гэнэ.
Тус аймаг малын гоц халдварт өвчингүй байгаа юм.
Б.Гантуяа