Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-10 00:39:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/  Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтан Хөвсгөлд эмч нарын дунд онол практикийн бага хурал, эмч нарыг чадавхжуулах сургалт, гар бөмбөгийн тэмцээн зэргийг зохион байгуулна.

Тус аймгийн хэмжээнд эмч нарын баярын өдрийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг учраас энэ жил баярыг Мөрөн сумын хэмжээнд зохион байгуулж орон нутгийн эмч нар баяртаа онлайнаар оролцох гэнэ. Энэ жилийн хувьд орон нутагт ханиад томууны дэгдэлт их, зарим суманд хаваржилт хүнд байгаа учраас сумын эмч нарыг орон нутагт нь бэлэн байлгах бодлого барьж байгаа ажээ. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэнд, хариуцлага хамтын ажиллагааны жил” болгон зарласан бөгөөд баяр наадамд ач холбогдол өгөхөөс илүүтэй хариуцлагатай байхыг чухалчилж байгаа аж.

Хөвсгөл аймгийн хэмжээнд иргэдийнхээ эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн 174 эмч, 740 тусгай мэргэжилтэн болон нийт 1500 гаруй иргэд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна.

Б.Гантуяа 

相关新闻