Орон нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-10 00:46:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран "Орон нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлж, хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах нь" сэдэвт сургалтыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ үеэр шинээр сонгогдсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга,  Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын дарга нарт Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн , ололт  амжилтыг танилцуулж Монгол Улсын  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж хэрэгцээт хууль эрх зүйн мэдлэгийг олгох гэнэ.

Сургалтанд орон нутгийн удирдлагуудаас гадна хэлтэс агентлаг, яамдын төлөөлөгч нар оролцож илтгэл тавих ажээ.

Б.Гантуяа 

相关新闻