Төлийн дуу цангинаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-10 12:49:55

Дундговь/МОНЦАМЭ/ Малчны хотонд төлийн дуу цангинаж эхэллээ.  Энэ хавар Дундговь аймгийн малчид 1 сая 310 гаруй мянган эх малаас төл хүлээн авна.Өнөөдрийн байдлаар 17 мянган эх мал төллөж, мал төллөлт 1.3 хувьтай байгааг аймгийн ХХАА- н газраас мэдээллээ.

Төллөсөн эх малын 11 мянга шахам нь хонь байгаа бол 6 мянган ямаа ишиглэсэн байна. Шинээр мэндэлсэн төлийн дунд 60 гаруй ботго, 90 шахам тугал бойжиж, одоогоор төлийн хорогдолгүй, нийтдээ 17 мянга 100 гаруй төл бойжиж байна. Хорь гаруй ихэр ишиг мэндэлжээ.

Т. Отгонтуяа

相关新闻