Бүсийн уралдаанд 170 гаруй уралдаанч хүүхэд морь унажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Өнгөрөгч ням гаригт Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбоо “Мандалын хурд” хурдан морины бүсийн уралдааныг Эрдэнэдалай суманд зохион байгуулсан. Уралдааны үеэр 4 хүүхэд мориноос унасан байна.
Энэ тухайд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтэн н. Цэцэгээс тодруулахад, мориноос унасан 3 хүүхэд бэртэл гэмтэл аваагүй, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Нэг хүүхдийн хувьд толгойдоо хөнгөн гэмтэл авсныг эмнэлэгийн тусламж үзүүлсэнийг хэллээ.
Энэ удаагийн “Мандалын хурд”- д урьд өмнөхөөс харьцангуй олон морь уралдсан байна. Нийт 179 уралдаанч хүүхэд морь унасан бөгөөд хамгаалах хувцас бүрэн өмссөн, даатгалд бүгд хамрагдаж чадсан гэлээ.
“Нарны хүлэг” уяачдын холбооны дэд тэргүүн Н. Баянмөнх, “Манай холбоо улс, аймаг бүсийн олон уралдааныг амжилттай зохион байгуулсан. Энэ удаагийн “Мандалын хурд” 34 дэхь уралдаан.Уралдаан бүртээ цагдаа, хүн, мал эмнэлэгийн байгууллагатай хамтран ажилладаг. Унаач хүүхдэд хамгаалах хувцас хэрэглэл өмсгөх, уралдааны замыг саадгүй болгож засах зэргээр уралдааны зохион байгуулалтад сайн анхаардаг” гэв.
Энэ удаагийн уралдааны үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрдэнэдалай сумын хүүхэд хамгаалалын хамтарсан баг ажиллажээ.
Т. Отгонтуяа