Нярай болон жирэмсэн эхчүүдэд тавих хяналтыг сайжруулах үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-15 00:41:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Эрүүл мэндийн газрын дарга нартай хариуцлага хамтын ажиллагаа сайжруулах гурвалсан гэрээ байгуулав.

Гэрээнд эрүүл мэндийн стандартын хэрэгжилт чанарыг сайжруулж эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай шуурхай хүргэж ээлтэй орчинг бүрдүүлж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэхийг онцолжээ.

Энэ үеэр Засаг дарга Л.Ганболд эмч нарт “Өвдсөн хойно нь биш урьдчилан сэргийлж ажиллах нь чухал байна. Нярай болон жирэмсэн эхчүүдэд тавих хяналтыг эрс сайжруулж эх хүүхдийн эндэгдэлгүй ажиллах хэрэгтэй” хэмээн үүрэг өглөө.

Мөрөн сумын хэмжээнд 5 өрхийн эрүүл мэндийн төвд 50 гаруй эмч, сувилагч тусгай мэргэжилтэн ажиллаж 37000 иргэдэд эрүүл мэндийн үйлчигээг үзүүлж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

 

相关新闻