МУГЖ Э.Амартүвшин “Травиата”-д гоцлоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдөр буюу энэ сарын 19-нд Алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн "Травиата" дуурийг тайзнаа амилуулна.
Дөрвөн үзэгдэлт тус дуурийн Жермоны дүрд МУГЖ Э.Амартүвшин гоцлох юм. Тэрээр Германы Кийл хотын театр, Италийн Сан-Карло театр зэрэг дэлхийн томоохон театрт ажиллах гэрээ байгуулан тоглолтоо хийгээд байна. Тэрээр Кийл хотын дуурийн театрт Ж.Вердийн Риголетто дуурийн Риголеттод 15 удаа тоглохоор гэрээ байгуулсан бөгөөд одоо гурван удаа тоглолт хийх аж.
Харин дуурийн Виолеттад СТА Б.Эрдэнэтуяа, Флорад Р.Доржхорол, Аннинад Б.Энхжаргал, Альфредад Г.Шижирболд нар тус тус тоглох юм.
Тус дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ан Ху Вон, ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
Ж.Болор