Төрийн жинхэнэ албанд анх орох 90 гаруй иргэн шалгалт өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Төрийн жинхэнэ албанд анх орох иргэд өнөөдөр шалтгалт өгч байна. Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан 18 ажлын байранд нийт 96 иргэн бүртгүүлжээ.
Энэ удаагийн шалгалт 2017 онд зарлагдсан эхний шалгалт болж байгаа юм. Мэргэжлийн хяналт, Худалдан авах ажиллагааны газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, аймгийн ЗДТГ- ын мэрэгэжилтэн болон зарим сумын мал эмнэлэг үржлийн алба, санхүү төрийн сангийн төлөөлөгч, байгаль орчны байцаагчийн ажлын байр зарлагджээ.
Төрийн жинхэнэ албанд анх орох иргэд 3 төрлийн шалгалт өгдөг. Эхлээд ерөнхий мэдлэгийн шалгалт өгнө. Үүнд тэнцсэн бол мэргэжил ур чадвар буюу монгол хэл, албан бичиг хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн мэдлэгээ шалгуулна. Мөн мэдлэг хандлага буюу төрийн албанд орохын тулд хэрхэн бэлтгэгдэж вэ гэдгийг илэрхийлэх ярилцлагын шалгалтыг тус тус өгдөг. Шалгалтын нийт оноо 100 байхаас 60 болон түүнээс дээш оноо авсан иргэн төрийн жинхэнэ албанд тэнцэнэ. Шалгалтыг оноо төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталгааждаг байна.
Т. Отгонтуяа