“Морьтон циркийн гайхамшиг” тоглолт үзэгчдэд хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний циркийн уран бүтээлчид удахгүй эхлэх ЕБС-ийн сурагчдын амралтанд зориулан “Морьтон циркийн гайхамшиг” тоглолтыг толилуулахаар боллоо.
Тоглолтод морьтны гайхамшиг үзүүлбэрээс гадна илбэ, агаарын гимнастик, тэнцвэр, цагираг, гал, ташуур зэрэг циркийн үзүүлбэр үзэгчдийг баясгах юм.
Тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Циркийн кассаар болон 19001950 үнэгүй хүргэнэ.
Тоглолт ирэх сарын 1, 2-нд 14:30 цагаас, 4-р сарын 3, 4, 5-нд 18:30 цагаас тус тус Үндэсний циркийн манежнаа болно.
Ж.Болор