12.7 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас нийлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн бирж Сангийн яамаас зарласан хэмжээний дагуу нийт 150 мянган ширхэг буюу 12.7 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас нийлүүллээ.
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 17.613 хувийн хүүтэй ЗГҮЦ-наас 334,677 ширхэг буюу 28.5 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн байна.
Арилжаанд нийт 19 компани оролцсоноос "Новел инвестмент ҮЦК" ХХК 32 508, "Тэнгэр капитал ҮЦК" ХХК 29 922, "БиДиСек ҮЦК" ХК 29 824, "Голомт капитал ҮЦК" ХХК 19 750, "Стандарт инвестмент ҮЦК" ХХК 9532, "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК 8274 ширхэг ЗГҮЦ худалдан авчээ.
Б.Заяа