"Хос тогоруу" наадамд яруу найргаар өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Багшийн сургуулийн “Уран зохиолын дугуйлан”-аас жил бүр оюутан залуусын дунд зохион байгуулдаг “Хос тогоруу” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд болно.
Энэ удаагийн наадам нь тус сургуулийн 95 жилийн ойд зориулж буйгаараа онцлог бөгөөд шагналын сан нь өссөн гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
Уг наадамд бакалаврын түвшинд өдрөөр суралцаж байгаа шүлэг, яруу найраг шимтэн сонирхогч залуус оролцох боломжтой.
Өнгөрөгч 9 дэх удаагийн наадамд Өвөр Монголын Багшийн их сургууль, Өвөр Монголын их сургууль, Халимагийн их сургуулийн оюутнууд ирж оролцсон бөгөөд энэ удаагийн наадмыг нийт монгол туургатан оюутнуудын дунд зарлаж буй юм.
Тус наадамд оролцох найрагчдыг ирэх сарын 07-ныг хүртэл бүртгэнэ.
Ж.Болор