Жүжигчид ая дуугаар бэлэг барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жүжигчид дуулж, бүжиглэсэн “Жүжигчид дуулж байна” хэмээх тоглолт энэ сарын 23-нд буюу маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
Тус тоглолтод үзэгч түмний хайр хүндлэлийг хүлээсэн алдар цуутай жүжигчид оролцож буйгаараа онцлогтой. Тухайлбал, МУГЖ Б.Туяа, З.Жарантав, Л.Дэмидбаатар, МУСТА Б.Отгонбат, С.Өлзийхүү, М.Баярмагнай, Т.Бархүү, Ц.Баясгалан, Б.Даваажав, Л.Сөрөлт, Г.Ундармаа, Б.Эрдэнэцэцэг, Б.Нармандах, С.Тэмүүжин, Ч.Хатанбаатар болон “Мөрөөдлийн театр”, “Драмын 4”, “Драмын 3” зэрэг уран бүтээлчид өөрсдийн аялгуут дуугаар үзэгч түмэндээ мэндчилэх юм.
Ж.Болор