Д.Самдангийн нэрэмжит сургуультай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-22 17:44:15
Yesukheitumur Tumurbaatar

Төв/МОНЦАМЭ/. Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын баатар Д.Самдангийн нэрэмжит болгов.

Энэ онд Монгол Улсын баатар Д.Самдангийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд түүний төрсөн нутаг болох Төв аймгийн Борнуур суманд байрлах гэрэлт хөшөөнд Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн бахархлын өдрийг тохиолдуулан цэцэг өргөлөө. Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд сумын удирдлага, төрийн байгууллагын албан хаагчид болон иргэд оролцлов.

Тус сумын удирдлагуудаас баатрынхаа 100 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгааг онцолж байсан юм. Тухайлбал Д.Самдангийн нэрэмжит Борнуур сумын дээд шагналыг бий болгож ирэх тавдугаар сарын есөнд буюу түүний төрсөн өдрөөр эхний хүнд олгохоор болжээ. Уг шагналыг хоёр жилд нэг удаа олгож байхаар болсон байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻