"Төв аймгийн залуус" ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутгийн удирдлагаас аймаг орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй "Төв аймгийн засуус" төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа.
Төрийн бус байгууллагын тухай хуульд “Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” гэж заасны дагуу Төв аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Төрийн болон төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг өргөтгөнө” хэмээн тусгасан байна. Энэ хүрээнд Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл залуучуудын хөгжлийн чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа “Төв аймгийн залуус” ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Тэмүүжинтэй хамтран ажиллах гэрээг байгуулжээ.
Гэрээний хэрэгжилтийн эхний нэг жилийн хугацаанд “Төв аймгийн залуус” төрийн бус байгууллагаас залуучуудын хөгжлийн чиглэлээр цуврал лекц, сургалт, тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, байгаль орчоо хамгаалах ЭКО аян, төсөл хөтөлбөр зэрэг нийт есөн нэр төрлийн үйл ажиллагааг зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Т.Есүхэйтөмөр