Өгөөж төвд гарсан галыг 2 цагийн дотор бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-28 11:19:26

Хөвсгөл / Монцамэ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш багийн “Шинэ өгөөж” худалдаа үшйлчилгээний төвд гарсан галыг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 27-р ангийн алба хаагчид 2 цагийн дотор тактикийн ямар нэгэн алдаагүй гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.

Гал унтраахаар тус ангийн захирагч хошууч Ш.Нэргүйгээр ахлуулсан 4 офицер, 41 ахлагч нийт 45 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр түргэн шуурхай ажилласны үр дүнд гал түймрээс 7 хүүхэд, 5 том хүнийг аварч мөн 1-р давхар, 2-р давхрын зүүн, баруун жигүүрийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Хаврын улирал ирж байгаан улмаас гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа учраас ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулан сэрэмжлүүлсээр байна.

Б.Гантуяа 

相关新闻