Яруу найрагч А.Лхагвын уран бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-28 19:31:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагвын “Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүн ирэх сарын 14-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болно.

Энэхүү цэнгүүнд Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Ц.Чулуунцэцэг, Д.Чулуунчимэг, Н.Чулуунхүү, Д.Ариунаа, Г.Цогтсайхан, дуучин Ц.Төрмандах, Г.Түмэн-Өлзий, Д.Үүрийнтуяа, А.Мөнхбат, Б.Мөнхжаргал, Д.Мөнхбаатар, Ц.Дэлгэрмаа, Д.Амарсайхан, Г.Солонго нар ая дуугаа өргөхөөс гадна “Домог”, “Аура” хамтлаг, Өвөрмонголын нэрт дуучин Г.Улаансарнай, Мандалт, Урьхан нар зохиолчийн бүтээлээс дээжлэн хүргэнэ.

Мөн яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Нямаа, Б.Догмид, Д.Төрбат, Ц.Хулан, А.Эрдэнэ-Очир уран бүтээлээсээ толилуулах бол жүжигчин Г.Равдан, Л.Жагдаг нар найрагчийн шүлгийг сонордуулах юм.

Түүнчлэн Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын “Дуурьсал” хамтлаг оролцох аж.

Ж.Болор

相关新闻