УДЭТ-т өнөөдөр "Кихот ноён"-той үдшийг өнгөрөөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-29 17:18:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчдийн үзэгчдэд барьж буй “Сонгодог жүжгийн өдрүүд” үргэлжилж буй.

Энэ хүрээнд тус театрын тайзнаа өнөөдөр олон олон асуулт, таавар тайллыг бүх цаг үеийн уншигч үзэгч бүхэнд мэдрүүлсээр ирсэн М.Сервантес "Кихот ноён" жүжгийг толилуулах юм.

Жүжгийн найруулагчаар УГЗ Б.Баатар ажилласан бол гол дүр Кихот ноёнд МУГЖ Б.Жаргалсайхан, шадар туслагч, зэвсэг агсагч Санчо Пансад СТА Г.Амгаланбаатар, Кихот ноёны зээ бүсгүй Антониод Б.Одгэрэл, Даамал эмэгтэй, СТА Ц.Баясгалан, тосгоны ламд МУГЖ Л.Дэмидбаатар, тосгоны үсчин Николаст СТА Г.Алтангэрэл нар тус тус тоглох юм.

 “Сонгодог жүжгийн өдрүүд” маргааш В.Хюго “Дарисын Дарь эхийн сүм” жүжгээр өндөрлөнө.

Ж.Болор

相关新闻