"Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг" улсын уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-05 13:45:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнууд жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Гэр бүлийн радио 104.5, хүүхдийн “Цох” сонин хамтран ”Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” гар зураг, шүлэг, зохион бичлэгийн улсын уралдааныг зарлалаа.

Тус уралдаан нь оролцогчдын бүтээлээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, гэр бүл дэх зөрчлийг арилгахад хүүхдийн дуу хоолойг сонсох, оролцоог хангах, тэднийг хүсэл мөрөөдлөө чөлөөтэй илэрхийлж олон нийтэд нөлөөлөх боломжийг олгож буйгаараа онцлогтой.

Хоёр үе шаттай зохион байгуулах тус уралдаанд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 6-18 насны ЕБС-ийн хүүхдүүд оролцох боломжтой. Бүтээлийг энэ сарын 22-ныг хүртэлхарьяа аймаг, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээн авах бөгөөд шилдэг бүтээлийг шалгаруулан ирэх сарын 15-нд Олон улсын гэр бүлийн өдөр Монголын Хүүхдийн ордонд шагнал гардуулах аж.

Таны хүүхэд гэр бүлдээ юуг хүсэж мөрөөддөг, тэдний бяцхан ертөнцөд гэр бүлийн аз жаргалыг хэрхэн төсөөлдөг болохыг тэдний зохиосон шүлэг, зурсан зураг, сэтгэлээ уудлан бичсэн зохион бичлэгээс харах боломжтой юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил тус уралдаанд 10 гаруй мянган хүүхэд өөрийн бүтээлээрээ дамжуулан санал бодлоо илэрхийлжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻