Монгол орны гоёмсог шувуудыг нэг дороос харах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын эхний амралтын өдрийг улс орнууд Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан “Шувууны Жаргал ба түүний нөхөд” гэрэл зургийн үзэсгэлэнг “Хүннү Молл”-ын “Гамма” гэрэл зургийн галерейд энэ сарын 15-нд нээнэ.
Үзэсгэлэнд Монгол орны гоёмсог шувуудын шилдэг 60-аад бүтээлийг 12 гэрэл зурагчин дуран авайдаа буулгасныг тайлбарын хамт толилуулах юм.
Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгээс үзэгчид тухайн шувууны зан төрх, амьдрах арга, амьдралын онцлогийг харах, сонсох, мэргэжлийн хүмүүстэй хамт шувууны өдрийн аялалд явах, тэднээс туршлага судлах боломжтой.
Ж.Болор