Ахуйн хүрээний архидалт ихэсч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Цагдаагийн газрын Саатуулах байранд он гарсаар 258 иргэн архидан согтуурч зөрчил гарган эрүүлжүүлэгдсэн өнгөрсөн оныхоос өсчээ.
Дөрөвдүгээр сар гарснаар сүүлийн тав хоногт 48 иргэн архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн гэж албаны хүмүүс хэллээ.
Хөдөө орон нутагт иргэд саатуулах байранд их хүргэгдэн ирж байгаагийн ихэнх нь шөнийн цагаар орон гэртээ архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан шалтгаанаар саатуулагдаж байгаа гэнэ. Тэдгээр иргэнд шүүхээс 7-30 хоног баривчилж байгаа гэж аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Саатуулах байрны дарга Д.Үзмээ ярилаа.
Иймд иргэд архи согтууруулах ундаа хэрэглэхээс аль болох татгалзах, зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал тохируулж хэрэглэх ба архидалт нь аливаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл болж байдаг гэдгийг Зуунмод сумын “Номт” багийн хэсгийн төлөөлөгч Д.Дэлгэрханд онцлон сануулав.
Т.Есүхэйтөмөр