Гэмт хэрэг зөрчилгүй баг болох уриалгыг Баянхошуу багаас гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-09 11:37:03
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/.Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн иргэд гэмт хэрэг зөрчилгүй баг болох уриалга гаргалаа. Тэд багийнхаа нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчилгүй амар тайван амьдрах нь зөвхөн оршин суугчдаас шалтгаална гэж үзэн уриалга гаргасан байна.

Санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй амьдрахын тулд согтууруулах ундаанаас татгалзах, хулгайн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоог бэхжүүлэх талаар уриалгад голлон тусгажээ.

Зуунмод сумын гуравдугаар багийн хэсгийн байцаагч С.Цэдэндорж иргэдэд хандан “он гарсаар хулгайлах гэмт хэрэг өссөн бөгөөд өмчийн хулгайчаас урьдчилан сэргийлэх, хөршийн холбоог бэхжүүлэх хамтарч ажиллах хэрэгтэй” гэдгийг тэрээр зөвлөж байв.  

Дашрамд дурдахад, Зуунмод сумын Баянхошуу баг 585 өрхийн 1795 хүн амтай. Тэдний 371 өрх нь гэрт 214 нь байшинд амьдардаг.  Нийт иргэдийн 590 нь 18 хүртэлх насныхан бол 55-аас дээш насны 270 иргэн байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻