Он гарсаар найман голомтод малын гоц халдварт өвчин гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Он гарсаар Төв аймгийн нутагт малын гоц халдварт цэцэг өвчин найман голомтод гарсан байна.
Малын гоц халдварт өвчин гарсан тухайн газруудад зааврын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэн зургаан голомтыг намжаасан байна. Өнөөдрийн байдлаар Баянцагаан сумын нутагт хоёр голомт байгаа бөгөөд тухайн бүс нутагт үргэлжлүүлэн хорио цээрийн дэглэм тогтоон байнгын ажиллагаатай хяналтын пост ажиллуулж байна.
Цэцэг өвчинтэй холбоотойгоор энэ оны нэгдүгээр сарын 13-аас вакцинжуулалтын ажил эхэлж аймгийн хэмжээнд байгаа бүх хонийг вакцинжуулж дууссан байна.
Түүнчлэн өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад цэцэг өвчний дэгдэгт харьцангуй намжмал байдалтай байна гэж Төв аймгийн ХХААГазарын Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Н.Энхчимэг хэллээ.
Т.Есүхэйтөмөр