"Чухал яриа" уулзалт ярилцлага болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Залуучуудын холбооноос энэ сарын 29-нд "Чухал яриа" уулзалт ярилцлагыг МЗХ-ны залуус танхимд зохион байгуулна.
Оюутан, залуучуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, бусадтай танилцах, өөрийгөө нээн таниулах зорилгоор “Чухал яриа” уулзалт ярилцлагыг зохион байгуулж эхлээд буй. Уулзалт 14 хоногт нэг удаа болохоор болох юм. Уулзалтын эхний зочноор Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “ Болор цом-31” наадмын эзэн Л.Моломжамц оролцсон. Уулзалтын үеэр залуус сонирхсон асуултдаа хариулт авч, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадсан юм.
Б.Туул