Нэг айлын гурван хүүхэд хоолонд хордож, нэг нь нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-13 01:02:12
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг айлын гурван хүүхэд хордож, найман настай нэг хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас барсан гэж Төв аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгаа учраас яаралтай ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Одоогийн байдлаар тус суманд ЭМЯ, ХӨСҮТ болон Төв аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, сургуулийн дотуур байрны хүүхдүүд, ажиллагсдад тандалт судалгааг хийж, лабораторийн шинжилгээ авч байна.

Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруй хүүхдийг илрүүлж, биеийн байдлыг ажиглан, гурван хүүхдийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан хоолны хордлогот халдвараас сэргийлэх, аюулгүй хоол хүнсний хэрэглэхийг аймгийн Эрүүл мэндийн газраас сануулж байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻