Усны тоо бүртгэл хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутаг дэвсгэрт усны тоо бүртгэлийн ажлыг зуны эхэн сараас намрын дунд сар хүртэл хугацаанд хийхээр боллоо. Усны тоо бүртгэл явуулахад шаардлагатай 8,0 сая төгрөгийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас гаргаж, Сэлэнгэ, Туул, Хануй, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаатай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх юм.
-2016 онд 483 гол горхи, 638 булаг шанд, 117 нуур цөөрөм, 61 рашаан хэвийн ундарга устай бүртгэгдсэн. Харин 4 гол горхи, 82 булаг, шанд, 9 нуур, цөөрөм, 2 рашааныг усгүй байна гэж үзсэн. Хур бороо элбэг дэлгэр зун байсан учир сэргэж ундарга гарсан булаг шанд, нуур цөөрөм нэмэгдсэн гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Нэмэхбаяр ярьлаа.
Мөн худаг, уст цэгийн тооллогыг ч хамт хийдэг байна. Өнгөрсөн онд өрөмдмөл худаг 731, энгийн уурхайн болон богино яндант худаг 519 бүртгэгджээ.
Мөн худаг, уст цэгийн тооллогыг ч хамт хийдэг байна. Өнгөрсөн онд өрөмдмөл худаг 731, энгийн уурхайн болон богино яндант худаг 519 бүртгэгджээ.
М.Батжаргал