Хорт муу зуршил эрэгтэйчүүдийн нас баралтын хамгийн гол шалтгаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн 15-64 насны эрэгтэй хоёр хүн тутмын нэг нь тамхи татаж, 37.5 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэж гурван эрэгтэй хүний нэг нь жингийн илүүдэлтэй эсвэл тураалтай байна хэмээн
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг “Архи тамхины хэт их хэрэглээ нь эрэгтэйчүүдийг халдварт бус өвчнийг үүсгэж цагаасаа эрт хорвоогийн мөнх бусыг үзэх хамгийн гол шалтгаан болж байна” гэдгийг тэрээр хэлсэн юм.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлгийг аймгийн Эрүүл мэндийн газар, Эрэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй залуу оролцож өөрсдийнхөө өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцлоо.
Аймгийн эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны эмгэг, хоол шингээх эрхтэн тогтолцооны эмгэг, цусны эргэлтийн тогтолцооны өвчин зонхилж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд болж байгаа нь сүүлийн гурван жилийн судалгаанаас харагдаж байна. Иймд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах асуудал нийгмийн бүхий л салбарын хувьд тулгамдсан асуудал болж байгаа нь энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах үндэс болж байгааг АЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл онцолсон юм.
Мөн энэ хүрээнд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих сарын аяныг зарлаж үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Аяны хүрээнд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал дээр анхаарлаа хандуулж олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх аж.
Т.Есүхэйтөмөр