Төв аймагт "Шинрай" төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-18 23:31:34
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллага, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх “Шинрай” төслийг 2016-2020 оны хооронд Төв аймагт хэрэгжүүлэхээр болсон байна.
Төсөл хэрэгжсэнээр нийгмийн даатгалын салбарын хэмжээнд сургалтын тогтолцоог бэхжүүлэх, практик үйл ажиллагаа сайжруулах, нийгмийн даатгалын сангуудын орлого зарлагад 20-50 жилээр өргөн хүрээтэй тооцоолол хийх, улс төрийн шийдвэр болон эдийн засаг, үнийн өсөлт бууралт нь хэрхэн нөлөөлж буй судлах зэрэгт ач холбогдолтой юм.
 
Энэ хүрээнд Нийгмийн даатгалын салбарын ажилчдыг Япон улсад богино хугацааны сургалтуудад хамруулж байгаа ба эхний ээлжийн богино хэмжээний сургалт нь өнгөрсөн онд зохион байгуулагдсан юм. Энэ удаад үргэлжлүүлэн Төв аймгийн ЭМНДХэлтсээс хамрагдана гэж албаныхан хэлж байна.
 
Төслийн хэрэгжилттэй танилцах зорилгоор Япон улсын олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллагын төлөөлөгчид Төв аймагт айлчиллаа. Өнөөдрийн байдлаар “Шинрай” төслийн баг Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Баянхангай, Аргалант сумдад ажиллаад байна. Үргэлжлүүлэн Жаргалант, Борнуур сумдад энэ сардаа багтаан ажиллах юм байна.
 
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻