Осолд орсон хүмүүс эмнэлгээс гараагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн удирдлагууд /жолоочтойгоо таван хүн/ Өвөрхангай аймгаас машинтай ирж яваад Эмээлт орчимд осолдсон. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал болон орлогч Д.Мөнхбаатар нар ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатарын биеийн байдал сайжирч маргааш Сэхээн амьдруулах тасгаас энгийн тасагт шилжих бол аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын одоогоор үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлдагатай байгаа гэнэ.
Харин нөгөө хоёр нь биеийн байдал харьцангуй гайгүй аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эх сурвалжийн хэлж байгаагаар "Төв аймагт болох 10 цагийн хуралд яарсны улмаас хурд хэтрүүлж том оврын машины араас орсон” гэнэ. Одоо хэргийг аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.
Энэ сарын 17-ны өглөө болсон уг ослын улмаас жолооч нь газар дээрээ нас барсан юм.

Т.Есүхэйтөмөр