Хүүхдүүдийн замын хөдөлгөөний мэдлэг сайжирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-20 15:58:21
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ногоон гэрэл цагаан шугам-2017” тэмцээн Төв аймагт амжилттай болж, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээрээ зургаан цэцэрлэгийн 50 гаруй хүүхэд өрсөлдөв. Хүүхдүүдийн замын хөдөлгөөний цагаан толгойн мэдлэг энэ жил илүү сайжирсан байгааг зохион байгуулагчдын зүгээс тодотгож байв.
 
Тэмцээн мэндчилгээ, жүжигчилсэн тоглолт, буухиа тэмцээн, багийн ахлагчийн тэмцээн, гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, шүүгчид тэмцээний үзүүлбэр тус бүр дээр 1-5 хүртэл оноогоор дүгнэж дүнгээ гаргасан байна. Тэмцээний тэргүүн байрыг  “Бумбардай” цэцэрлэг хүртсэн бол дэд байрыг “Бүжинхэн” цэцэрлэг эзэлсэн юм. Харийн гуравдугаар байрыг “Унагалдай” цэцэрлэг эзэлсэн юм.
 
Баг насны хүүхдийн зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшүүлж, замын хөдөлгөөнд оролцох дадалд сургах,  сургуулийн өмнөх боловсролын багш нарын замын хөдөлгөөний дүрмийн заах арга зүйн түвшинг дээшлүүлэх зорилгоор жил бүр “Ногоон гэрэл, цагаан шугам”  тэмцээнийг зохион байгуулж ирсэн хэмээн аймгийн Замын Цагдаагийн тасгийн  зохицуулагч, Цагдаагийн дэслэгч  Э.Болдмандах онцолсон юм. 
 
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻