Шуурганд төөрсөн зургаан хүнийг эсэн мэнд олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар 04 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд орсон цасан шуурганы үеэр хүн төөрлөө гэх албан ёсны зургаан дуудлага аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/-т иржээ. Эдгээр иргэд Халзан, Мөнххаан, Уулбаян сумдын нутагт төөрсөн байна. Улмаар аймгийн ОБГ, сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудаас эрлийн бүлэг гарч шуурхай ажилласаны дүнд иргэдийг эсэн мэнд олсон байна.
“Дорнод-Улаанбаатар чиглэлийн автобус Түмэнцогт суманд, Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн автобус Хэнтий аймагт саатсан. Хоёр нийтийн тээврийн автобус, жижиг тэрэг гээд нийт 20 гарй машин цасанд боогдож, машинтайгаа түр саатсан хүмүүсийн тоо 100 гаруй бий. Гэхдээ яг шуурганд төөрсөн хүн бол зургаан дуудлага манайд ирж, бүгдийг эсэн мэнд олсон. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа шиг тийм олон хүн төөрсөн зүйл байхгүй...” гэдгийг аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т. Энхбаатар хэллээ.
Цасан шуурганы улмаас Мөнххаан, Хэнтий аймгийн чиглэлийн авто зам боогдож, тухайн өдөр тус сумын нутагт зорчиж явсан хорь гаруй машин саатаж, ОБГ-ын аврах ангийн тусламжтайгаар цаснаас гарчээ. Замын цасыг ковш машинаар цэвэрлэж дуусгасан, одоо авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм байна.
“Цаашид Сүхбаатар аймгийн нутгаар дахин цаг агаарын хүнд байдал энэ сардаа үүсэхгүй. Харин энэ сарыг дуустал тогтмол 5-10 м/сек-ийн салхитай байна. 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зарим нутгаар баг азэргийн хур тунадас орно. Агаарын температурын хувьд шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна...” гэх мэдээллийг УЦУОША-ны Цаг уурын хэлтсийн дарга Ц. Батхүү өглөө.

Т. Одончимэг