Сурагч, эцэг эхчүүдийн дунд "Уншигчдын театр" уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-25 06:42:43
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн дөрвөн сумын найман сургуулийн 1-5-аар ангийн 89 сурагч оролцсон “Уншигчдын театр” уралдаан хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ сарын 28-нд тохиох “Дэлхийн номын өдөр”-ийг угтан Дэлхийн зөн - ОНХХ, Номын сан, Боловсрол, Соёл, Урлагийн газартай хамтран “Номын сайн нөхөр сургууль, анги, хамт олныг дэмжих аян”-ы хүрээнд бага насны хүүхдийн унших чадварыг сайжруулах зорилгоор “Уншигчдын театр” уралдаан хоёр дахь жилдээ байгаа зохион байгуулагдлаа.


Уралдаанд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор, 4, 5-р сургууль, Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант зэрэг найман сургуулийн 1-5-р ангийн 89 сурагчид оролцсон бөгөөд 12 сурагч 12 шүлэг, үргэлжилсэн үгийн зохиолыг уран яруу уншсан бол 56 сурагч, 21 эцэг, эх 7 хүүхдийн уран зохиолын хэсгээс жүжигчилсэн тоглолт тоглон өрсөлдөв.

Сурагчдын номын ертөнцөөр аялах мэдрэмж, цар хүрээ нэмэгдэж, сурлагын явцад ч ахиц дэвшил гаргах үүднээс “Номын сайн нөхөр сургууль, анги, хамт олныг дэмжих аян”-ы хүрээнд ийм уралдааныг сарын турш долоон сургуульд цувралаар үргэлжлүүлэн зохион байгуулах аж.
 
Т.Есүхэйтөмөр

 

相关新闻