Хөвсгөл аймаг Булган аймагтай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймаг зүүн урд талаараа Булган аймагтай хил залгаа оршдог бөгөөд хоёр аймгийн төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжилтнүүдийн ажлын туршлага солилцох, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, хуулийн чиглэлээр хамтарч ажиллаж, туршлага судлах зорилготой Булган аймгийн засаг дарга, ЗДТГ-ын мэргэжилтэн, агентлаг хэлтсийн дарга гэсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллав. Энэ үеэр 2 аймгийн Засаг дарга нар цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Засаг даргын тамгын газар, Мөрөн сумаар орж хот байгуулалтын төлөвлөлт, зохион байгуулалт, аялал жуулчлалын бодлого, зочид буудлын үйлчилгээний стандартын хэрэгжилт, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих чиглэлээр орон нутгаас зохион байгуулж буй ажил, орон нутгийн өмчийн үйл ажиллагаа, төсөв санхүүгийн зохистой зарцуулалт, эрүүл мэндийн чиглэлээр явуулж байгаа шинэчлэлүүд, нэгдсэн эмнэлэгийн бүтэц зохион байгуулалт зэрэг асуудлуудын талаар туршлага судалжээ.

Б.Гантуяа