Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын хороог “Эрх чөлөөний одон”-гоор шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод тус аймгийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо. Аймгийн намын хорооны өргөтгөсөн хуралдааны дараа намын залуу лидерүүдэд үндэсний бодлогын хорооны батламжийг гардуулж, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намын хороог “Эрх чөлөөний одон”-гоор шагнаж намын зарим гишүүдийг Ардчилсан намын дээд шагнал “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагналаа.
Хуралдааныг нээж Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан “Ардчилсан намын шинэчлэл улс орон даяар өрнөж Монголын улс төрийн түүхэнд онцгойлон тэмдэглэгдэн үлдэх их үйл хэргийг эхлүүллээ. Шинэчлэлээр намын бүх шатны дарга, намын сонгуульт гишүүдийг бүх гишүүдээсээ сонгож дуусаад намын хорооны анхны хурлаа хийж байна. Бид намаа шинэчлэх их үйлсэд гар бие оролцож том түүхийн гэрч болж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Ардчилсан нам бол Монгол Улсын хөгжлийн түүхийг тодорхойлогч улс төрийн хүчин байна гэдэгт итгэж түүний төлөө Ардчиллын зуун цагаан буяныг мянган цагаан буян болгохын төлөө нэгэн зорилготой гар гараасаа бариад нэгэн зүгт харж урагшилъя” гэлээ.
Үүний дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Хөвсгөл аймгийн Ардчилсан намын гишүүддээ хандаж “Би намын дарга болоод намын шинэчлэлийг хамгийн түрүүнд хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Бид өнгөрсөн алдаан дээрээ суралцан цаашид явах хэрэгтэй. Бид 27 жилийн турш коммунистуудтай үзэл бодлын дайн хийв. Бид үзэл бодолдоо үнэнч байсныхаа төлөө өнөөдрийн сайхан цагийг, сайн нийгмийг бүтээж чадсан. Намын шинэчлэл хийгдсэнээр намын удирдах албан тушаалтнуудын 80 хувь нь залуучууд болсон. Бид хүний нөөцөө сайн бэлджээ. Бодлоготой, боловсролтой эдгээр залуучууд 2020 онд ялалт авчирна гэдэгт огт эргэлзэхгүй байна.” гэдгийг онцолж байлаа.

Б.Гантуяа