Дэлхийн бүжгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-30 13:33:21
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд олон урсгалын бүжгийн өдөрлөг зохион байгуулагдав. Төв аймгийн “Монгол туургатан” театрын бүжгийн ангийн хамт олноос санаачлан зохион байгуулсан уг арга хэмжээнд дөрвөн байгууллагын 30 гаруй албан  хаагчид болон үе үеийн төлөөлөл болсон 120 гаруй бүжигчин хамрагдаж хамтдаа “флэш моб” бүжгийн  урсгалыг иргэд олон түмэнд үзүүлсэн юм.

Улс орон даяар бүжигчдийн баярын өдөр болгон уг өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр бүжгийн бүх урсгалын төлөөлөгчид нэгдэн бүжгийн урлагт ийнхүү хүндэтгэл үзүүлжээ. Энэхүү “Дэлхийн бүжгийн өдөр”-ийг Төв аймаг иргэд Нийгмийн эрүүл мэндийн өдөртэй хамтатган тэмдэглэсэн юм.
Дэлхийн улс орнууд ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос эхлэн “Бүжгийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.  Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн “Балетын эцэг” хэмээн нэрлэдэг аж.


 

Т.Есүхэйтөмөр

相关新闻