СУИС-ийн оюутнууд юу сурснаа тайлагнаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн төгсөгчдийн тайлан үзэсгэлэн энэ сарын 01-08-нд Уран зургийн галерейд үнэ төлбөргүй олны хүртээл болж байна.
Энэ өдрүүдэд тус сургуулийг 2016-2017 оны хичээлийн жилд бакалаврын зэргээр төгсөгчдийн диплом хамгаалалт үргэлжилж байгаа юм. Тус сургуулийн уран зургийн тэнхим /Уран зураг, Монгол зураг, Монументал уран зураг/-ийн оюутнууд өчигдөр дипломоо хамгаалсан бол өнөөдөр Баримлын урлаг, График дизайны тэнхимийн оюутнууд дипломоо хамгаална.
Оюутнууд уран зургийн тэнхимд уран зураг, монгол зураг, монументаль уран зураг, баримлын урлагийн тэнхимд уран баримал, уран дархан, уран сийлбэр, чимэглэх урлаг, арьсан урлаг, керамик урлаг, график дизайны тэнхимд зураасан зураг, график дизайн, хувцас дизайн хэвлэлийн эх бэлтгэл, хяналт шинжилгээ гэсэн төрлөөр бүтээлүүдээ дэлгэжээ.
Төгсөгчдийн энэхүү бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт маргааш болно.

Ж.Болор