Мисс, фото модель Б.Гүнзаяа олон улсын энтертайнмэнт, аялал жуулчлалын салбарт гүүр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мисс, фото модель Б.Гүнзаяа Вьетнамын загварын долоо хоногт анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцоод эх орондоо ирлээ.
Тэрээр өнгөрсөн сарын 25-28-нд болсон тус загварын долоо хоногт Францын алдартай загвар зохион бүтээгч Патрик Пэмийн урласан даашинзыг өмсөж толилуулсан юм. Мөн Монголын гоёлын даашинз урладаг “О couture” фэшн хаусын даашинзыг амилуулжээ. Тус загварын долоо хоногт Вьетнам, Солонгос, Франц, Орос зэрэг орны шилдэг топ загвар өмсөгчид оролцов.
Олон улсад загвар өмсөгчөөр ажилладаг тэрээр Монгол Улсаа төлөөлөн дэлхийн миссийн тэмцээнд дараалан амжилт үзүүлэн эх орондоо титмүүдийг авчраад байгаа төдийгүй энэхүү амжилтаараа олон улсын продюссерүүдтэй хамтран ажиллаж эхлээд буй юм.
Мөн тэрээр Монгол Улсаас анх удаа Азийн кино наадмын улаан хивсний ёслол буюу Азийн Оскарт дэлхийн 1000 гаруй загвар өмсөгчөөс сонгогдон өнгөрсөн гуравдугаар сард Хонгконгод болсон “11th Asian film awards” /AFA/-д оролцжээ.
AFA нь 2007 оноос эхлэн Азийн кино салбарыг хөгжүүлэх, шилдэг жүжигчдийг бий болгох зорилготой Ази болон дэлхийн анхаарлын төвд зохион байгуулдаг томоохон үйл ажиллагаа юм. Жил бүр тус наадмын хүрээнд хамгийн онцлог, амжилттай, олны хүртээл болсон кино салбарын алдартнуудыг урьж оролцуулан, шагнаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлон хүргэдэг аж.
Үүнээс үүдэн тэрээр FILMAWARDS.tv хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Азид болон олон улсад загвар өмсөгчөөр ажиллах эрх нь үүссэн байна. Ингэснээр 85 сая гаруй хүн амтай Вьетнам улсад болдог хамгийн томоохон арга хэмжээний нэг “Vietnam international fashion week”-д ийнхүү урилгаар амжилттай оролцжээ.
Тэрбээр Мисс Монгол аялал жуулчлал холбооны дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд цаашдаа энэ салбарыг олон улсын энтертайнмэнт, аялал жуулчлалын салбарт гүүр болон хөгжүүлэн ажиллахаар зорьж буй аж.

Ж.Болор