ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У Хөвсгөл аймагт ажлын айлчлал хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Хүн амын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг аймаг бүр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарыг 2017-2026 он хүртэл хөгжүүлэх “Тогтвортой хөгжил-иргэний эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн боловсруулалтын байдалд техникийн зөвлөмжийг өгөх зорилгоор ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У Хөвсгөл аймагт ажлын айлчлал хийв.
Тус аймгийн эрүүл мэндийн салбарыг 2017-2026 он хүртэл хөгжүүлэх “Тогтвортой хөгжил-иргэний эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн боловсруулалтын үе шат дуусч, танилцуулга, хэлэлцүүлгийг шийдвэр гаргагч нарын дунд зохион байгуулж, санал зөвлөмжийг авч ажиллаж байна. ДЭМБ-ын суурин төлөөлөгч болон мэргэжилтнүүдэд боловсруулсан дэд хөтөлбөрийг аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр танилцуулж, зөвлөмж чиглэл авч ажиллалаа. ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримталж буй бөгөөд дэд хөтөлбөрт дээрх зарчмыг үнэлэх хяналтын хуудасны үнэлгээ хийж цаашид дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн баталж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яаманд хүргүүлж англи хэл дээр хэвлүүлэх зардлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санхүүжүүлэхээр боллоо.

Б.Гантуяа