УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр “Учиртай гурван толгой” дуурь эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-06 13:17:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын найрал дуу ангийн 70 жилийн ойд зориулан “Учиртай гурван толгой” түүхэн дууриар өнөөдөр үзэгчдэд бэлэг барина.

Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа амилаад 82 жил болж байгаа юм. Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой" дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган ажиллаж байгаа юм.  Дуурийг анх  1934 онд тайзнаа дуулалт жүжгийн хэлбэрээр  зохиолч Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй билээ.

Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий  дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөнө. Бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн тольдох юм.

Тасалбар нь 10, 15, 20 мянан төгрөгийн үнэтэй бөгөөд үнэгүй хүргэлт 1900 1800 болон УДБЭТ-ын билетийн кассаас авах боломжтой.
Ж.Болор
相关新闻