Нэг орчим тэрбум төгрөгийн авлага үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-10 11:59:33
Дорноговь /МОНЦАМЭ/. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор олгодог Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт Дорноговь аймагт хангалтгүй байна.
Тус сангаас Сайншанд суманд  2011-2017 оны хооронд нийт 202 төсөлд 1,7 орчим тэрбум  төгрөг олгосон аж. Гар урлал, үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн хоол, хөдөө аж ахуй, фермер зэрэг олон салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхээр зээл олгосон  хэдий ч эргэн төлөлт удааширч  нэг орчим тэрбум  төгрөгийн авлага үүссэн талаар Сайншанд сумын ИТХ-аас мэдээлэв.
Зээл олгохдоо зээлдэгчдийн нөхцөл байдлыг нарийн судлаагүй, хөнгөн хуумгай хандсан, танил тал найз нөхдийн хүрээнд зээл олгосон, зээлийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрчээ. Зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаа тул  2016 онд олгох ёстой байсан  34 төслийн 32 төслийг дэмжих боломжгүй гэжээ. Цаашид Сум хөгжүүлэх сангийн зээлийг олгохдоо  үйлдвэрлэл эрхлэгчдийг сайтар судлах, зах зээлд эрэлт ихтэй, борлуулах боломжтой бараа, түүхий эд үйлдвэрлэдэг, тогтмол үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдэд олгохоор ажиллаж байна. 
Х.Эрдэнэбулган
相关新闻