Мянганы сорилтын корпорацийн Компакт гэрээг 2018 онд батлуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилтын корпорацийн /МСК/ төлөөлөл энэ сарын 8-9-нд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Засгийн газартай хийх Компакт гэрээг 2018 онд батлуулахад бэлтгэх үйл явцын талаар хэлэлцлээ.
МСК нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. Тус корпораци авлигатай тэмцэхээс эхлээд ардчилсан эрхүүдийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжиж буй орнуудад тухайн улсын өөрийнх нь саналыг тусгасан “улс-хөтлөгч” гэх зарчмын дагуу хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. Тухайн түншлэгч оронтой хамтран МСК нь эрчим хүч, цэвэр ус, газар өмчлөл, дэд бүтэц зам зэрэг хөгжиж буй орнуудад тулгардаг голлох бэрхшээлүүдийг шийдвэрлэдэг. Энэ хүрээнд МСК Монгол Улсын Засгийн газартай хоёр дахь Компакт гэрээ байгуулахаар болж, бэлтгэл ажлаа хангаж байгаа юм.
Компакт гэрээг боловсруулах Үндэсний ажлын алба болон Мянганы сорилтын корпорацийн Монгол Улсыг хариуцсан баг хамтран Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг судалж, өнгөрөгч оны наймдугаар сард танилцуулсан. Уг судалгааг үндэслэж, ядуурлыг бууруулах, тогтвортой өсөлтийг хангахад хамгийн ихээр нөлөөлөхүйц төсөл хөтөлбөрүүдийг МСК-тай хамтран боловсруулдаг.
Энэхүү судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг шууд хязгаарлагч хүчин зүйлсийг Макро түвшний эрсдэлүүд: Макро эдийн засгийн орчин сул, тогтворгүй байна, Микро түвшний эрсдэлүүд: Бодлого, хууль тогтоомж хоорондын уялдаагүй байдал нь бизнесийн орчинд тодорхойгүй, тогтворгүй байдал үүсгэж байна, Эрүүл мэнд: Улаанбаатар хотын агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна, Ус хангамж, ариун цэврийн байгууламж: Үйлдвэрлэлийн салбар болон орлого багатай иргэд түлхүү төвлөрсөн гэр хорооллын ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй, өртөг өндөр байна гэж дүгнэсэн юм.
Судалгаанд суурилан гарах Компакт гэрээг 2018 онд батлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалаар Мянганы Сорилтын Корпорацийн /МСК/ Европ, Ази-Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан бүс нутгийн Дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема З.Сумараар ахлуулсан төлөөлөл манай улсад хүрэлцэн ирсэн юм. Тэд Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зэрэг Монгол Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, усны салбарт хөрөнгө оруулалт хийх тэргүүлэх чиглэлүүд, тэр дундаа шаардлагатай байгаа бодлогын болон институцийн шинэчлэлийн талаар ярилцсан байна.
Ноён Фатема З.Сумар айчлалын тухайд “Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Засгийн газартай хамтран усны эх ундрага болон хүртээмжийг урт хугацааны турш нэмэгдүүлэх хөтөлбөрийг загварчлах ажлыг үргэлжлүүлж буйд бид баяртай байна. Бидний хамтын ажиллагаа нь Монгол Улсын иргэдэд хэрэгцээт үйлчилгээг хүргэж чадахуйц тогтвортой институциудыг бий болгох хамтын зорилтын хүрээнд хоёр улсын хоорондын харилцааг бэхжүүлэх явдал юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Н.Туяа