Ая зохиогч Б.Ангирмаа хос цомог гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ая, зохиогч, продюсер, дуучин Б.Ангирмаа 17 жилийн дараа “Удахгүй ээ”, “Өнгө аяс” хэмээх хос цомгоо өлгийдөн авлаа.
Тэрээр 2016-2017 оны заагт хоёр цомгийнхоо дууг бичүүлж, Герман улсад хэвлүүлсэн байна. “Өнгө аяс” цомгоо МУГЖ Б.Дашдондогтой, “Удахгүй ээ...” цомгоо “Ocean grey” продакшны залуустай хамтарч бүтээжээ.
"Өнгө аяс" цомогтоо тэрээр бага насандаа зохиосон дурсамж сэргээх уянгын сайхан дуунуудаа багтаасан бөгөөд бүх дуугаа ганцаарчлан дуулсан байна.
“Өнгө аяс” цомогт “Тал нутаг”, “Миний дуу”, "Чиний харцанд", "Би асуумаар...", "Намар ганцаардал", "Мөрөөдлийн мөнгөн хонхны дуу" зэрэг 10 гаруй дуу, "Удахгүй ээ" цомогт "Ocean Grey" студийн залуустай хамтран бүтээсэн цоглог хэмнэлтэй "Тэнгис", "Зүүд байлаа", "Өө Barry", "Ирмэх төдийд" зэрэг дуу багтжээ.

Ж.Болор