Япон болон Монгол Улс хоёр талын харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
БЭЭЖИН. /NHK/. Японы эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар хууль тогтоогчдын харилцан айлчлалаар хоёр улс хоорондын найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.
“Бүс ба Зам” форумд оролцохоор Хятадын нийслэл Бээжин хотноо хүрэлцэн ирээд буй тэд бямба гарагт уулзжээ.
Япон болон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгааг Т.Никай онцлон тэмдэглэхийн сацуу энэ ойн хүрээнд хоёр улсын хууль тогтоогчид харилцан айлчлал хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүний хариуд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хууль тогтоогчид харилцан айлчлал хийх нь чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэхийн сацуу хоёр талын харилцаа илүү өргөжин тэлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Японы Бизнесийн холбооны тэргүүн Садаюки Сакакибара уг уулзалтад оролцсон аж. Тэрбээр хэлэхдээ “Монгол бол ашигт малтмалын арвин баялагтай бөгөөд эдийн засаг нь сэргэж байгаа улс. Тус улсад өргөн боломж бололцоо байна” гэжээ.
Мөн тэрбээр Япон болон Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр өнгөрсөн онд хэрэгжиж эхэлснийг онцлон тэмдэглээд, Японы бизнес эрхлэгчид Монголд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Япон-Монголын эдийн засгийн харилцаа гүнзгийрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Г.Доржханд