Худалдааны харилцааны асуудал эрхэлсэн сайдын албыг хавсран хашдаг Г.Фү хэлэхдээ, Сингапур, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд энэхүү гэрээнд гарын үсэг зурсныг онцолсон байна. “Энэхүү баримт бичиг нь тогтвортой бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгарал багатай ирээдүйг бий болгох бидний хамтын зорилгыг илэрхийлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд дорвитой арга хэмжээ авч, тогтвортой хөгжилд хүрэх замыг нээхийн тулд хамтран ажиллах үүрэг амлалтыг илэрхийлж байна хэмээн тэрбээр нэмж дурдлаа.
Сингапур ба Монгол Улс карбон кредитийн гэрээ байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
СИНГАПУР, 2025 оны аравдугаар сарын 7 /The Strait Times/. Монгол Улс Сингапуртай нүүрсхүчлийн хийн арилжааны гэрээ байгууллаа. Энэхүү нь Бүгд Найрамдах Сингапурын Улсын 2023 оноос хойш эцэслэн байгуулсан 10 дахь гэрээ юм.
Хоёр талын гэрээ нь Сингапурын Засгийн газар болон нүүрсхүчлийн хийн татвар төлдөг компаниудыг Монголоос карбон кредит авч, манай гаргийг дулаарахад хүргэж буй хорт утаа ялгаруулалтыг тэнцвэржүүлэх боломжийг олгож байгаа юм. Энэхүү гэрээнд Тогтвортой байдал, хүрээлэн буй орчны сайд Грэйс Фү, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нар 10 дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурлаа.
Хариуд нь Б.Батбаатар хэлэхдээ, энэхүү хүчин чармайлт нь хүн төрөлхтөн, эх дэлхийд маань үр өгөөжтэй олон улсын хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгоно гэлээ. Эл хамтын ажиллагаа нь Монгол Улсын ногоон, тогтвортой хөгжилд чиглэсэн шилжилтийг урагшлуулаад зогсохгүй хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн зөрүүг тэглэхэд чиглэсэн дэлхий дахины зорилтод хувь нэмэр оруулна гэж тэрбээр хэлэв. Уг гэрээнд мөн Шадар сайд бөгөөд Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ган Ким Ён, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нар гарын үсэг зурсан байна.
Сингапуртай ийм төрлийн гэрээ байгуулсан бусад есөн орон бол Бутан, Чили, Гана, Папуа Шинэ Гвиней, Перу, Парагвай, Руанда, Тайланд, Вьетнам юм. Хэрэгжүүлэх гэрээ нь хоёр улсын хооронд карбон кредитийг олон улсын хэмжээнд шилжүүлэхийг зохицуулдаг тогтолцоо юм. Энэ нь Парисын гэрээ буюу дэлхийн дулаарлыг тогтоон барих зорилгоор дэлхийн 195 улсын баталсан олон улсын гэрээнд нийцэж байгаа бөгөөд улс орнууд утааг бууруулах дотоодын зорилтоо биелүүлэхийн тулд бусад улс орнуудаас карбон кредитийг худалдан авах боломжийг олгодог.
Сингапурт үндэсний ялгарлыг бууруулахад ашигладаг кредитийг зөвхөн тус улстай хэрэгжүүлэх гэрээ байгуулсан орнуудын төслөөс худалдаж авах боломжтой. Нүүрстөрөгчийн хий ихээр ялгаруулдаг компаниуд мөн нүүрсхүчлийн хийн татварын төлбөрийн 5 хүртэлх хувийг нөхөхийн тулд кредит худалдаж авах боломжтой ажээ. Нэг карбон кредит гэдэг нь нэг тонн нүүрстүчлийн хийг агаар мандалд оруулаагүйг илэрхийлж буй нэгж юм.
Сингапур улс 2021-2030 он хүртэл жилд 2.5 сая тонн ялгарлыг нөхөхийн тулд өндөр чанартай карбон кредит ашиглана гэж тооцоолжээ. Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол дахь нүүрстөрөгчийн хийг бууруулах төслүүдэд санхүүжилтийг чиглүүлнэ. “Энэхүү гэрээний дагуу зөвшөөрөгдсөн нүүрстөрөгчийн хийг бууруулах төслүүд нь тогтвортой хөгжлийг дэмжиж, орон нутагт ажлын байр бий болгох, цэвэр усны хүртээмжийг сайжруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зэргээр бодит үр өгөөжөө өгөх болно” гэж тус яам мэдэгджээ.
Бүгд Найрамдах Сингапур Улс нүүрстөрөгчийн зөвшөөрөгдсөн карбон кредитын орлогын 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицоход нь туслах арга хэмжээнд зориулах үүргийг хүлээсэн байна. Дасан зохицох гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хүмүүсийг хамгаалах санаачилгуудыг хэлдэг. Гэрээний дагуу Сингапурын тал Монгол Улстай байгуулсан гэрээний дагуу зөвшөөрөгдсөн нүүрстөрөгчийн кредитийн 2 хувийг анх олгохдоо цуцлах үүрэг хүлээсэн. Энэ нь худалдан авсан кредитийг зарах, арилжаалах эсвэл Сингапур эсвэл Монголын утааны зорилтот түвшинд тооцох боломжгүй гэсэн үг юм. Энэ бол хорт хийн ялгарлыг бууруулахад оруулж буй хувь нэмэр мөн.