Урлагийн наадмыг иргэд өндрөөр үнэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-16 12:25:05
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн 27 сумын 700 гаруй төрийн албан хаагчдын дунд зохиогдсон урлагийн наадам өнгөрсөн жилийнхээс үзэгчтэй байсан бөгөөд иргэдээс өндөр үнэлгээ авч чадсан талаар зохион байгуулагчид онцолж байна.

Төрийн албан хаагчдын авьяасыг нээн хөгжүүлж, урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх зорилготой урлагийн наадам амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргав. Урлагийн наадмын гала тоглолтод 14 оролцогч шалгарснаас Тэргүүн байр, Гранпри шагналын эзнээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн оролцогч Г.Бадамсүрэн тодров. Харин "Гоцлол дуу"-ны төрөлд тэргүүн байрыг Архуст сумын Засаг даргын орлогч Э.Энхтөмөр,  "хамтлаг бүжиг"-ийн төрөлд тэргүүн байрыг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын “Айсуй” хамтлаг, "Гоцлол бүжиг"-ийн төрөлд тэргүүн байрыг Зуунмод сумын СӨБ-ын багш Г.Маргад-Эрдэнэ хүртлээ.

"Хөгжим"-ийн төрөлд тэргүүн байрыг Зуунмод сумын оролцогч Х.Надмид, "Дуэт дуу"-ны төрөлд тэргүүн байрыг Төв аймгийн ЦГ-ын Болдмандах, Батжаргал, "Гадаад дуу"-ны төрөлд тэргүүн байрыг Мөнгөнморьт сумын оролцогч Б.Ариунаа тус тус эзэлж урлагийн наадмын шилдгүүдээр тодорлоо. Харин “Шилдгийн шилдэг” оролцогчоор Зуунмод сумын оролцогч н.Бадамсүрэн тодорсон байна.
 

Т.Есүхэйтөмөр

相关新闻