Кино урлагийн шилдгүүд энэ сарын 19-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-16 14:43:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой, кино урлагийн дээд шагнал гардуулах "Cinema Awards" ёслолын үйл ажиллагаа Корпорейт конвеншн центрт энэ сарын 19-нд болно.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Улсын Филармонийн Симфони оркестр, МУГЖ Чулуунбат, СТА С.Наран, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун, Д.Баярцэцэг, Энхүүш болон балетын үзүүлбэр үзүүлж, бяцхан охид ирсэн зочдод бэлэг гардуулах юм.

Монголын Оскар буюу "Cinema Awards"-д Шилдэг эрэгтэй туслах дүр, Шилдэг нүүр будалт, Шилдэг дууны найруулагч, Шилдэг зохиол, Шилдэг эмэгтэй туслах дүр , Шилдэг зураач, Шилдэг хөгжмийн зохиолч, Шилдэг хувцас дизайн, Шилдэг найруулагч, Шилдэг зураглаач Залуу үед үлгэр дууриал болсон бүтээл, Шилдэг эмэгтэй гол дүр Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдгийн шилдэг уран бүтээл зэрэг номинацид 60 гаруй уран бүтээлч өрсөлдөж байна.

Кино наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн төлөө “Итгэл” кинонд бүтээсэн дүрээрээ Б.Амарсайхан, “Үргээлэг-2” кинонд бүтээсэн дүрээрээ Ж.Баясгалан, “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд бүтээсэн дүрээрээ П.Цэрэндагва, “Өвлийн тууж” кинонд бүтээсэн дүрээрээ Э.Мөнхтөр нар өрсөлдөж байгаа нь хамгийн сонирхол татсан номинаци болж буйг зохион байгуулагчид хэлж байна.
Ж.Болор
相关新闻