“Дагшааг театрт” тоглолтод шилдэг бүтээлүүд эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Филармонийн "Баян Монгол" чуулга үзэгчиддээ зориулан "Дагшааг театрт" тоглолтоо энэ сарын 18-нд үзэгчиддээ өргөн барина.
Энэхүү тоглолт нь тус жазз найрал хөгжмийн шинэ үеийн залуусын сүүлийн 4 жилийн өөрчлөлтийг шинэлэг уур амьсгалтайгаар урлагийн сүм театрын тансаг орчинд харуулахаар зорьж буй арга хэмжээ юм.
Тоглолтод дэлхий дахинд домог болон мөнхөрсөн алдартнуудын нэр цуутай swing бүтээлүүд эгшиглэхээс гадна орчин үеийн latino, funky зохиолыг тоглон жинхэнэ амьд мэдрэмжийг үзэгчдэд бэлэглэх юм.
Мөн тоглолтод жазз стилээр уран бүтээл хийдэг Монголын шилдэг дуучид ая дуугаа өргөн барихаас гадна Duke Ellington, Glenn Miller Count Basie, Buddy Rich, Maynard Ferguson, Frank Sinatra, Ella Fitzgerald зэрэг алдартнуудын бүтээлүүдийг нэг дор сонсох боломжтой.

Ж.Болор