Хуурайшилт их байгаа учраас цаг агаарт зориудаар нөлөөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-17 09:18:54
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн   12 сум түймрийн эрсдэл их буюу аюултай, 5 сум түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай гэсэн мэдээг аймгийн цаг уурын өртөө харуулуудын мэдээгээр тооцоолон гаргасан учраас цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Одоогоор үүл бөөгнөрөхгүй байгаа учраас цаг агаарын төлөвийг харан хүлээж байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд аймгийн хэмжээнд хур тунадас элбэг байсан тул 2 удаа л цаг агаарт зориудаар нөлөөлсөн байна. Тус аймгийн 23 сумын 17 сум нь хуурайшилттай, түймрийн эрсдэл их аюултай гэсэн мэдээлэл гарсан ажээ.
Б.Гантуяа 
相关新闻