Хөвсгөл аймаг төсөвтөө тодотгол хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-17 09:27:49
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4-р хуралдаан болж оролцох ёстой 41 төлөөлөгчөөс 37 нь оролцож 90,2 хувийн ирцтэйгээр хуралдаж 2017 оны төсөвт тодотгол хийлээ. Хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын дагуу аймгийн улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийг 17.661.371.900 төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг 54.597.232.400 төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 2.186.404.700 төгрөгөөр батлав.
Мөн аймгийн түрээсийн орлогыг 10030,0 мянган төгрөгөөр, орон нутгийн өмчит үйлдвэрүүдийн газруудаас орох ногдол ашгийн орлогыг 187516,8 мянган төгрөгөөр нийт аймгийн орлогыг 197546,8 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, “Төсвийн тухай” хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1 дэхь заалтын дагуу сумдын ерөнхий орлогын дансны үлдэгдээс дээд шатны төсөвт татан төвлөрүүлэх 134046,7 мянган төгрөгийг аймгийн ерөнхий  орлогын дансанд төвлөрүүлэх шийдвэрийг гаргалаа.
 Мөн аймгийн 2017 оны төсвийн тодотголд ИТХ-ын дэргэдэх төсөв санхүү, эдийн засгийн хорооноос хийсэн санал, дүгнэлт, аймгийн 2017 оны төсвийн тодотголд  аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дүгнэлт  зэргийг сонсч төлөөлөгч нар санал бодлоо хуваалцаж байлаа.
 
Б.Гантуяа 
相关新闻