Эмнэлгийн жолооч нарт анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-19 11:34:56
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран сум дундын  эмнэлэг,  сумын  эрүүл  мэндийн  төвүүдийн  33 түргэн  тусламжийн  машины  жолооч  нарыг "Жолоочийн хариуцлага, хамтын ажиллагаа" сэдэвт сургалтанд хамруулж, иргэдэд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх мэдлэгтэй болголоо.
Сургалтаар сэхээн амьдруулах, яаралтай тусламж үзүүлэх арга зүйн дадлага хичээл, түргэн тусламжийн  машины ариутгалал, халдваргүйтгэл хийх арга зүй, жолоочийн хариуцлага, ёс зүй харилцаа хандлагыг  төлөвшүүлэх зэргээр онол дадлага хосолсон мэдээлэл өгчээ. Мөн аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран түргэн тусламжийн 36 автомашинд бэлэн байдлын үзлэг хийж техникийн аюулгүй  байдал, жолооч нарын дүрмийн мэдлэгийн түвшинг тогтоож  арга  зүйн зөвлөгөө өгчээ.
Хөдөө орон нутагт иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд түргэн шуурхай үйлчлэх, зарим нэг шаардлагатай тохиолдолд анхан шатны яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэх мэдлэгтэй болсон нь жолооч нар өмнө нь сонч байгаагүй шинэ мэдлэг, мэдээлэл байлаа гэдгийг сургалтад оролцсон жолооч нар онцолж байлаа.
Б.Гантуяа 
相关新闻