“Дорноговь бага олимп” эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-нд Дорноговь аймагт “Дорноговь бага олимп” нээлтээ хийлээ. Спортын энэхүү томоохон тэмцээнд 19 багийн 12 сумын 19 байгууллагын 800 гаруй тамирчин спортын есөн төрөлд авьяас билэг, хурд хүчээ сорин өрсөлдөж байна.
Одоогоор ширээний теннис, шатар, волейболын тэмцээн өрнөж байгаа бол үргэлжлүүлээд сагсан бөмбөг, үндэсний бөх, даам, аэробек, хөнгөн атлетик, олс таталтын тэмцээн болно. Олимпийн үзэл санааг орон нутагт дэлгэрүүлэх, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуусын бие бялдрыг сайжруулах, ирээдүйн залуу тамирчдыг тодруулах, олимпийн наадамд багтдаг топ спортын төрлийг хөгжүүлэхэд тэмцээний зорилго оршиж байгаа аж.
Дашрамд дурдахад аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрт “Дорноговь бага олимп”-ыг зохион байгуулахаар тусгасан байна. Нээлтийн ажиллагаанд 2016 оны Бразилын Рео де Женерогийн Паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамрчин Б.Ууганхүү, Өргөн сумын уугуул “Жюу-жицү” бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, жудо, самбо, жюу-жицү бөхийн олон улсын хэмжээний мастер О.Болд-Эрдэнэ нарын шилдэг тамирчид оролцлоо.

Х.Эрдэнэбулган